Нийслэлийн прокурорын газрын Мэдээлэл, дүн шинжилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын арга барил, анхаарах асуудлууд” сэдвээр 3 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ зааж, сургалтанд Нийслэл, дүүргийн прокурорын газрын хэмжээнд 2 жил хүртэл хугацаагаар ажиллаж байгаа прокурор болон прокурорын туслах ажилтнууд бүрэн хамрагджээ.






















































