ССАЖЯ-наас зохион байгуулж байгаа Монголын Үндэсний Спортын V Их Наадмыг өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг наадам Хүй долоон худагт болж байгаа юм. Наадам үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Уламжлалт харваа, Морин уургач, бугуйлч, эмнэг сургалт, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлүүдээр зохиогдож байна.Үндэсний спорт наадам нь тухайн улс орны төр ахуйн соёл, урлаг зан үйлийн асар их өвийг олон мянган жилээр хадгалан үеэс үед өвлөн зааж хадгалуулан ирсэн гайхамшигтай. Ийм ч учраас “Монгол наадам” хэмээх цогцолбор соёлыг “Дэлхийн соёлын биет бус зүйлийн өв сан”-д бүртгүүлсэн бөгөөд анх дэлхийн хэмжээнд 6000 гаруй бөх барилдаж, 10000 гаруй морьтон жагсаал хийж, 3000 гаруй морь уралдаж “Геннисийн ном”-д бичигдсэн юм.






















































