
Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болж байна. Тус өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгч, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны мэдээллүүдийг тус тус өгч үйлчлэх юм. Түүнчлэн хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, барилгын материалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна.