
Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбум төгрөг, зарлага 841.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.4 хувь, зарлага 21.2 хувиар өссөн байна.
Нийгмийн халамжийн сангаас 196.8 мянган хүнд 93.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 8.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 5.7 хувиар өсчээ.Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний Статикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)