Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-аар батлагдсантай холбогдуулан Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил нэлээд эрчимтэй явж байна. Долдугаар сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж болох, ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж болох талбайн солбилцлыг дээрх үндэслэлүүдийг харгалзан нарийвчлан тогтоож, хил заагийг тогтоож өгсөн
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хязгаарласан талбай нь нийт нутаг дэвсгэрийн 65 орчим хувийг эзэлж байгаа бол ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж болох талбай 35 орчим хувийг эзэлж байна. Одоо олгочихсон байгаа тусгай зөвшөөрлийн талбай, цаашид тусгай зөвшөөрөл олгож болох талбайн хэмжээ нийлээд ийм хувийг эзэлж байгаа аж.
Сонгон шалгаруулалтаар олгох талбай гэж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, эсвэл геологийн судалгаа хийгээд хэтийн төлөв, эрдсийн хуримтлалтай байгааг нь тогтоосон талбайг хязгаарлаад авчихсан байгаа гэнэ. Энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олговол зөвхөн сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн үг юм.
Ерөөсөө улсын төсвийн ажил хийгдээгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл өмнө нь олгож байгаагүй хэсэг талбай бий гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн 10.6%-ийг эзлэх хэмжээтэй.
Албаныхан эхний ээлжинд бид нийт нутаг дэвсгэрийн 20% орчимд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоё гэж тооцоолоод байгаа аж.
Д.Дуулим























































Сэтгэгдэл (1)