Өнгөрсөн долдугаар сард “Юнитель” компанийн хэрэглэгчдэд “Хөл бөмбөгийн дэлхийн аваргын төлөө ямар багууд хоорондоо таарахыг тааж мянган доллар хожоорой” гэсэн мессеж 158815 гэсэн тусгай дугаараас ирсэн. Зөв хариулт явуулсан хэрэглэгчид тус компани руу холбогдож мянган доллараа нэхэхэд "Юнитель" “Уг асуудал манайд хамаагүй” гэсэн хариуг өгсөн байдаг. Ингэснээр хэрэглэгчид нь "Юнитель"-д гомдол гаргаж уг асуудал нилээн хүчээ авсан. Тэгвэл “Юнитель” хэрэглэгчдээ хохиролгүй болгож дээрх тусгай дугаарыг эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэж хэрэглэгчдийнхээ мессеж бичсэн 500 төгрөгийг нь буцааж өгчээ. Тэд энэ талаараа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)