Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бат-Эрдэнэ: Утааг бууруулах ажил өмнө нь тийм ч хүчтэй байгаагүй

2014-9-17
0
ЖИРГЭХ

D68A0416-300x199Сүүлийн үед агаарын бохирдол хэрээс хэтэрлээ гэсэн яриа их гарч байна. Мөн хотын ногоон байгууламжийн талаарх асуудал их хөн­дөгддөг. Энэ бүхэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнийг “Ярилцах тан­хим”-даа ури­лаа.

-Таны хариуцсан сал­бараас хамгийн их ан­хаарал татдаг асуудал бол яах аргагүй агаарын бохирдол. Энэ талаар хэрэгжүүлэх ажлынхаа та­лаар тодруулаач?

-Утааны талаар нийслэл юу хийж байна гэж ярихаасаа өмнө бид хэзээнээс эхэлж утаанаас айж эхлэв, утааны эсрэг ажлыг хэзээ хийж эхлэв гэдэг түүхийг ярих хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл 2011 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар утааны эсрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулах шаардлагатай гээд Агаарын бо­хирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсан байдаг. Энэ хороо утааны эсрэг төрийн бодлогыг зангидах ажлыг удирддаг бай­гууллага байсан. Харин энэ жилээс Ерөнхийлөгчийн дэргэдээс татан буугдаад Ерөнхий сайдын дэргэд шинэчлэгдэн байгуулсан. Өмнө нь утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа хийж байсан боловч хүчтэй байсангүй. Гэхдээ юм хийгээгүй биш хийж байсан. Өнөөг хүртэл тухайн үндэсний хорооны бодлого шийдвэрээр 200-аад тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мянганы сорилтын сангийн шугамаар айлын дээвэр, туургыг сольж өгч байсан. Үүдний амбаар өгч байсан. Сайжруулсан зуух тараасан. Одоо ч тарааж байгаа. Мөн цахилгааны хөнгөлөлт ч үзүүлж байв. Гэхдээ хийсэн ажлын үр дүн ард түмэнд харагдахгүй байгаа нь шүүмжлэлийн гол бай болоод байсан юм. Энэ жилээс эхлээд Ерөнхий сайд хажуудаа үндэсний хороог байгуулсан. Түүнээс хойш Засгийн газрын тэргүүн өглөө бүр 09.00 цагаас “утааныхныг” дуудуулж, ямар асуудал байна, цаашдаа юу хийх ёстой вэ, хэн хэн ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг хэлцдэг хурал хийдэг. Бид чинь “утааныхан” гэдэг хочтой болсон шүү дээ.  Сар гаран ярилцсаны эцэст ерөнхий чиг баримжаагаа ялгаж хардаг болсон. Өмнө нь утааг алга болгоё гэж ярьдаг хэдхэн хүн байсан. Харин одоо хүн бүр дор бүрнээ хариуцлагатай ажиллая гэж байгаа. Засгийн газар, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгж юу хийх вэ. Иргэд, сэтгүүлчид ямар хариуцлага хүлээж, яаж ажиллах талаар заасан байгаа юм. Ингээд утааны эсрэг дор бүрнээ хийх ажлаа хүлээгээд авчихсан байгаа. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн боловч өнөөдрийг хүртэл утааг арилгах тал дээр төсөв мөнгийг тийм ч хангалттай төсөвлөж байгаагүй. Энэ жилээс эхлээд дорвитой ажил хийе. Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Үүнд нийслэлээс юу хийх талаар ч төлөвлөсөн.

-Нийслэлээс төлөвлөсөн ямар ажлууд байна?


-Сайжруулсан зуухыг дэлхийн банкны санхүүжилтээр тарааж байгаа. Гэр хороололд 189 мянган өрх айл байгаа гэж тооцоолоход 170 мянга хүрээд зогсож байна. Тэгэхээр Ерөнхий сайд 170 мянгаас дээш гарсан зуухны хэрэглээг Засгийн газар даахгүй, Улаанбаатар өөрсдөө шийд гэсэн үүрэг өгсөн. Утаа бол Улаанбаатарын асуудал шүү. Та нар яагаад ажил хийхгүй байна гэж шүүмжилдэг. Бид шүүмжлэлийг авч байна. Тиймээс сайжруулсан зуухны үйлдвэрийг Улаанбаатарт байгуулахаар боллоо. Мөн Улаанбаатарт утаа гаргадаг яндан хэд байна гэсэн хяналт байхгүй байсан. Одоо хяналтын тогтолцоог сайжруулахаар болсон. Зөв галлалтыг иргэддээ сургаж, хуучин дадал зуршлыг халуулахаар ажиллаж байна. Одооны энэ шинэ зуух эхлээд нүүрсээ тэгээд мод, цаасаа тавиад асаадаг. Зөв галласнаар эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалж, эдийн засгаа хэмнэнэ. Энэ гурван хөнөөлийг иргэддээ сайн зааж, хуучин дадал зуршлыг 360 градус эргүүлнэ. Үүнээс гадна агаарын чанарын бүсчлэлийг тогтооно. Түүхий нүүрсийг аль болох түлүүлэхгүй байх талаар чармайж байна. Энэ оноос сайжруулсан зуух, сайжруулсан түлш, зөв галлагаа гэсэн гурван зүйлийг хэвшүүлэхийг хичээнэ. Улаанбаатар хотын дүрэмд та энэ хотод амьдрах гэж байгаа бол сайжруулсан зуухыг хэрэглэ гэж заасан. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын төв зам дагуу үйлчилгээ явуулдаг жижиг жижиг үйлчилгээний газрууд 4000 гаруй байна. Тэд зууханд гал түлж, түүхий нүүрс хэрэглэж байна. Тиймээс тэдэнд зориулсан бас нэг журам гаргахаар болж байгаа. Түүхий нүүрс түлж утаа гаргалгүй газ юм уу, цахилгаанаар халаа гэсэн чиглэлийг өгч байна. Мөн гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлж 20 газрыг дахин төлөвлөгөөнд оруулж баталсан. Энэ жилээс эхний чөлөөлсөн газ­рын­хаа барилгажуулалтыг эрчим­тэй хийж эхэлнэ. Хэсэгчилсэн дулааны сүлжээг бий болгоно гээд төлөвлөсөн ажил их бий. Энэ нь 500 айл гал түлж 500 яндангаас утаа гарах биш нэг яндангаас 500 айл дулаанаа авах системийг бий болгохоор төлөвлөж ажиллаж байна. Агаарын бохирдлын тодорхой хувийг гаргаж байгаа автомашины яндангаас гарах хорт хийг хэрхэн багасгах талаар тодорхой ажлууд шат дараатай хийж байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн түлшний чанарыг сайжруулах хэрэгтэй. Түлшийг нь сайжруулдаг автохимийн бодисыг хэрэглэж занших талаар судалгаа хийж байна. Мөн зарим нэг техник, хуучирсан машинуудыг насжилтаар нь ангилан хөдөлгөөнд оролцуулах, бүр зарим нэгийг нь хориглох  шаардлага бий.

-Зөв галлах аргыг иргэдэд төлөвшүүлнэ гэж байна. Ерөнхий сайд хүртэл галлах аргыг иргэдэд зааж өгснөөс үүдээд нэлээд шүүмжлэлд өртсөн. Үнэхээр хүмүүсийн гал түлэх хуучин арга халагдах болов уу?


-Сайжруулсан зуухнаас 15-ыг шалгаруулж, түүнээс дөрөв нь тэнцсэн. Эдгээр дөрвөн зуух нь дээрээсээ шаталттай нэг ижил технологитой. Бид шүдэнз зураад дээшээ харуулахаар удаан шатдаг, харин доошоо харуулвал хурдан шатаж дуусдаг шүү дээ. Энэ зуухны технологи яг л ийм. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дадал зуршлыг халах болж байгаа юм. Хуучин уламжлалт зуухнууд хоёр цаг тутам галлаж байгаа бол төслийн зуухтай айл найман цаг тутам галлана. Ингэснээр эдийн засагт ч тун их хэмнэлт гарна. Хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд иргэд хөгжлийн хурдтай нийцэж алхах ёстой. Иргэддээ ойлгуулах гэж зүтгээд байхад сэтгүүлчид их шүүмжлэх юм. Уг нь нийгэмд мэдээлэл түгээж байгаа сэтгүүлч та бүхэн зөв талаас нь зааж ойлгуулаад өгвөл зүгээр байх юм. Утааг бууруулах нь нэг хүний, нэг хотын хийдэг ажил биш. Хүн бүхэн гар бие оролцож хийх ёстой.

-Айлууд уламжлалт зуухаа бүрэн шаталттай зуухаар сольс­ноор агаарын бохирдол буурна гэж үү. Харин ч утаа ихсээд байх шиг харагдах юм?


-Одоо утаа 50 хувь буурсан ч харагдаж байгаа мананцар нь хэвээрээ л байна. Утаа дотроо нэгдэлтэй. Утаанд агуулагдах хи­мийн элементүүдийн агаарт хөөрч байгаа хорыг шаталттай зуух 100 хувь шүүж авдаг. Тухайлбал яндангаас гарсан хар хөө гэрийн гадуур нэвсийсэн байдаг даа. Тэр тоосонцруудыг шүүгээд сайн шатааж чадах юм бол дээшээ дэгдэхгүй. Тэгэхээр утаа өөрөө өнгөгүй гарна. Хортой элементүүдийг багасгаж байгаа. Агаарын бохирдлыг энэ зуухны ачаар 30-40 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа. Зуух маань удаан хугацаанд дулаанаа барина. Ариун цэврийн хувьд цэвэрхэн, өнгө үзэмжтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй. Гэр хорооллын нэг айл жилд 10 тонн нүүрс түлдэг байсан бол энэ зуухыг хэрэглэснээр 30 хувь хэмнэж, долоон тонн нүүрс хэрэглэдэг болох юм.

-Утааны хор багасч байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Утааны эх үүсвэр дээр очоод хэмжилт хийхээр багасч байгаа үр дүн харагдаж байна. Утааны харагдах байдлыг хараад хүмүүс утаа багасч байгаа гэсэн нь хаана байна гэдэг. Утааны бууралтыг үндсэн элементүүдээр нь түшиглэж харуулдаг. Утааны улирал 10-аас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Ер нь утааг бууруулах тал дээр хүн бүр хүчин зүтгэх ёстой. Утааг хэн нэгэн харь гаригийн хүн авчраад тавьчихаагүй биз дээ. Бид өөрсдөө л утаа гаргаж байгаа юм чинь үүнийг бууруулах тал дээр хүн бүрийн зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Мөн утаанаас биеэ хамгаалдаг дадалд сурах хэрэгтэй байна. Идэр есийн хүйтэнд дан цамцтай гараад гүйвэл юу болох вэ гэдгийг хүн бүр мэднэ. Тэгээд зузаан хувцас өмсөнө. Үүний нэгэн адил утаа ирж байна гээд биеэ хамгаалах дадалд сурах ёстой. Тухайлбал дор бүрээ маск зүүх хэрэгтэй. Гэхдээ зүгээр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг маск тоос тоосонцорыг шүүдэггүй. Тэгэхээр тоос тоосонцор, агаарын бохирдлыг шүүдэг сайн чанарын маск хэрэглэж хэвших нь зөв. Иргэд эрүүл мэндийн талаасаа өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй юм. Утаа маш хэцүү байгааг мэднэ. Утаа гэдэг бол тоос тоосонцорын нэгдэл. Утаанаас гадна тоос тоосонцор байна. Бидний үсний ширхэгээс 100-1000 дахин жижиг тоосонцор ямар ч шүүлтгүйгээр бидний уушиг руу орж байна. Түүнийг бид юугаар ч хамгаалж чадахгүй, уушигаа хордуулж байна шүү дээ. Хэрвээ бид зуухаа зөв ашиглаж чадвал тэр тоос тоосонцор 90 хувь хүртэл багасах боломжтой.

-Сайн чанарын маск зүүх хэрэгтэй гэж байна. Цэвэр агаар сангийнхны хэргээс үү­дээд утаагаар бизнес хийгчид олширчихсон юм биш үү гэсэн хардлага төрж байна. Нэг хэсэг гэрийн дээвэр, туурга өгөөд л байсан. Энэ утаагүй зуух ч бизнес биш үү?

-Иргэд хардах эрхтэй. Дээвэр, туурга, гонх зэрэг нь Мянганы сорилтын санхүүжилтээр явагдсан ажил. Ер нь төрийг ажил хийсэнгүй, мөнгө төгрөг идэж уусан гээд шүүмжлэл их явдаг. Хариуцлага алдсан хүмүүс бол бий. Харин төр иргэдээ аль болохоор л дэмжиж байна. Иргэд маань тэр дэмжлэгийг зөв хэрэглэвэл зүгээр юм. Тухайлбал таньд би цоо шинэ машин авч өгөөд үүнийг хэрэглэ гэвэл та бензин биш ус хийгээд байвал ажиллахгүй биз дээ. Эсвэл бензин биш солярка хийгээд байвал машин эвдэрнэ шүү дээ. Үүнтэй нэгэн адил. Төслийн сайжруулсан зуух хэдэн жилдээ хэрэгтэй. Цаашид бид илүү сайн зуух хэрэглэнэ. Түлш нь өөрчлөгдөөд газ юм уу хийн зуухтай болно. Ер нь бүхэл бүтэн 1,2 сая хүний эрүүл мэнд, аюулгүй байдлаар бизнес хийж болохгүй.

-Төслийн зуух аваагүй, зарсан иргэдийг хотоос хөөж гаргана гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Хариуцлага ярихаас өөр аргагүй. Төслийн зуухыг аль болох хотынхоо гал түлдэг айлуудад өгч байгаа. 415 мянган төгрөгийн зуухыг 35 мянган төгрөгөөр 92 хувийн хөнгөлөлттэй өгч байна. Наймхан хувийн өртгөөр өгч байхад зарж худалдаалаад явж болохгүй шүү дээ. Ер нь анх авахад нь худалдан авах гэрээ байгуулдаг. Тус гэрээнд цааш нь дамлан зарж болохгүй. Өөр газар аваачиж бо­лохгүй. Зөвхөн өөртөө л хэрэглэ гээд үүнийг зөвшөөрч байна уу гэсэн заалттай. Хүмүүс ч зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зураад авдаг. Хэрвээ зөвшөөрөхгүй бол Агаарын тухай хуулийн … заалтыг баримтлан буцааж 415 мянган төгрөгийг төлнө шүү гэсэн байдаг. Саяхан Аудитын газартай хамтраад шалгалт явуулахад 2000 гаруй айлаас 200 гаруй айл ийм зөрчил гаргасан байна. Харин утаагүй зуух аваагүй айлуудыг хотоос гаргана гэж яриагүй. Харин нийслэлээс хотод амьдрах гэж байгаа бол стандартын сайжруулсан зуух хэрэглэ гэсэн шаардлага тавьж байгаа. Иргэдээ жаахан хариуцлагажүүлэх хэрэгтэй. Харин хариуцлагаа сайн биелүүлбэл урамшуулна.

-Зар дээр төслийн зуухыг зарна гэсэн зар их байдаг. Заруулахгүй байх дээр ямар хяналт тавьж байгаа юм бэ?


 -Тарааж байгаа зуух бүр өөрийн гэсэн кодтой. Регистрийн дугаараар нь шүүгээд хэн зуухаа зарсан бэ гэдэг нь мэдэгдэнэ. Захуудаар төслийн зуухыг заруулахгүй байх талаар мэдэгдэл хийсэн. Тэгэхээр зарын сонин, сайтуудыг ийм төрлийн зарыг битгий ав. Гэмт хэрэг хийж байгаа үйлдлийг өөгшүүлэн дэмжиж байгаагаас ялгаагүй гэж хэлмээр байна. Монгол Улсын нийслэлийн хүн амын эрүүл мэндийн төлөө л зүтгэж байгаа ажил шүү дээ. Бид иргэддээ гэрт нь хүргэж өгч, хэрхэн галлах талаар зөвлөмж, аргачлалыг нь өгч байна

-Таны хариуцсан нэг ажил бол хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна?


-Орчин үеийн хот өндөр байшинтай, шил толин дизайнтай байх ёстой гэхээсээ илүү хүрээлдэн буй орчин­тойгоо хэрхэн нийцэн хөг­жиж байна гэдэг нь том үзүүлэлт болчихсон. Тиймээс 2012 оны НИТХ-ын сонгуулиас хойш Улаанбаатар хотод экологи ногоон хөгжлийг хариуцсан орлогч даргын орон тоог гаргасан. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн жил 5-7 орчим тэрбум төгрөгийг шинээр ногоон байгууламж барих, сул шороон хөрсийг цементлэх ажилд зарцуулсан. Цементлэх ажил бол агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг. Энэ жил түүнээс дута­хааргүй ажил хийнэ. Мөн нэлээд хэдэн бичил цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулахаар зүтгэж байна. 960 га газар хамардаг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна шүү дээ.  Үүний тохижилтын ажлыг их хийж байгаа. Дугуйн зам, гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд тоочвол их. Энэ жил хаалга, хашааг нь хийнэ. Дэлхийд ийм том газар нутгийг хамарсан цэцэрлэгт хүрээлэн тун цөөхөн байдаг. Тэгэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ орчин үеийн шаардлагад нийцсэн, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг болгон хөгжүүлэх талаар ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн гэр хорооллын айлуудын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Гэр хорооллын иргэд тэр бүр хашаанаасаа өөр амарч, салхилах боломжоор тун бага байдаг. Тийм учраас шинээр байгуулахаар төлөвлөж байгаа цэцэрлэгт   хүрээлэнг  гэр хороолол дунд байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингэснээрээ гэр хороолол  гэдэг   нэг   хэсэг хаягдсан газар байсан бүсийг ногоон байгууламжтай болгоно. Цэцэрлэгт хүрээлэнг бий болгосноор тэнд хүүхэд, хөгшид амарч салхилах тав тухтай бас нэг тохилог орчин бүрдэнэ. Гэхдээ энэ бүгд нь хашаа хамгаалалттай, ногоон байгууламжийг үргэлж арчилж тор­дож байх ажлын байр ч бий болно гэсэн үг. Ингэснээр залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх нь өөр болно. Юун баар, цэнгээний газар биз дээ. Залуучуудын бодол санаа ч өөрчлөгдөнө.  Мөн нийтийн эзэмшлийн талбайн явган зорчдог хэсгийг сайжруулж байгаа.

-Удахгүй тавдугаар сараас эхлээд мод тарих аян эхэлдэг. Гэтэл жил бүр л мод тариад, зүлэгжүүлэлт хийгээд байх юм. Үр дүн нь төдийлөн харагдахгүй юм?


-Өмнө нь бид маш олон мод тарьдаг байсан.   Тарьсан  өдрөө  баахан шоу­даад л явдаг байлаа. Харин тухайн модыг ургуулах, услах үйлчилгээний зардал нь суудаггүй байсан. Харин одоо тарих модны тоонд бус ургуулах, арчилгээ асаргааны зардалд нь тааруулж мод тарих бодлого барьж байгаа. Өнгөрсөн жилийн тарьсан модны 85 хувь нь ургаж, 15 хувь нь үхсэн.

-Тэгэхээр ургаад байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Харамсалтай нь сүйтгэх нь их юм. Зам засварын ажил хийгдэж байгаа нэрээр сүйтгэж байна. Бид чинь зам засварынхантайгаа дотроо дайтна шүү дээ. Мөн мод, зүлэг тариад ургадагүй газруудыг хатуу хучилттай болгоно. Ингэхгүй бол нөгөө тарьсан мод нь ч ургадаггүй хавар, намрын цагт шороо хийссэн тийм газар болж хувирдаг. Энэ нь нэг талаас тэр орчин цэвэрхэн болно. Сая бид сул шороотой ийм газруудыг хайрган болон бетонон хучилттай болгосон нь үр дүнтэй ажил болсон.

-Далан давхрын оршуулгын газ­рыг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж байсан. Тэр ажил юу болж байгаа бол?


-Далан давхрыг дурсгалын, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгоно. Тэнд хүмүүс орж залбирал үйлддэг сүм, дуган ч барихаар төлөв­лөж байгаа. Харин тэнд байгаа шарилуудыг гэр бүлийнхнээс нь асууж байгаад чандарлана. Ер нь хүн­дэтгэ­лийн цэцэрлэгт хүрээлэн болгоно.

-Ар гэрийнхнийг нь олох хэцүү биз. Олон жил болсон булш ч бий?


-Тэр ажлыг хийж байгаа. Заримынх нь ар гэрийнхэн нь олдохгүй байх хүндрэл гарч байгаа. Харин ар гэрийнхэн нь олдсон нь чандарлуулахыг зөвшөөрч байгаа. Энэ ажлыг иргэд таатайгаар хүлээж авч дэмжсэн.

-Ярилцсанд баярлалаа.


Г.ХИШИГСҮРЭН
0
ЖИРГЭХ
Санал болгох
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    4 цаг 20 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    9 цаг 19 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 32 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    10 цаг 19 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    10 цаг 27 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    10 цаг 28 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    10 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    11 цаг 12 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    11 цаг 17 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    12 цаг 14 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    12 цаг 28 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    12 цаг 34 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    12 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    13 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 23 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад гурван өдрийн айлчлал хийнэ
    14 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP 2026: Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн хүчирхэг багийг 2:1 харьцаатай буулган авлаа
    14 цаг 40 мин
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
    15 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
    15 цаг 58 мин
  • Өмнөд Африкт болсон олныг хамарсан буудалцааны үеэр 12 хүн амиа алджээ
    16 цаг 16 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК