
Дээрх сургалтад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүү оролцож “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавигдах шаардлага, анхаарах асуудал”, “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийн хоорондын ялгагдах онцлог шинж” сэдвээр 4 цагийн сургалтыг зохион байгуулж, байгаль орчны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд удирдлага болгон баримталж ажиллах Захиргааны хариуцлагын тухай хууль, Амьтны аймгийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хуульчилсан актуудын зүйл, заалтыг хэрхэн зөв хэрэглэх, захиргааны зөрчлийг шалгахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, цаашид байгаль орчны холбогдох газар, хуулийн байгууллагуудаас анхаарах асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож хамтран ажиллах ойлголцолд хүрлээ.