Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт бүрэн эхээр нь нийтэллээ.Энэ тогтоолын хавсралтаар “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан байна.
Монгол Улсын Үндэсний номын сангийн “Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг”-т 21 мянга орчим гар бичмэл, барын ном, “Түвд номын сан хөмрөг”-т монгол, түвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1,5 сая орчим ном судар, “Дорно дахины ном, хэвлэлийн сан хөмрөг”-т 100 гаруй мянган, нийт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагдаж байна.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т тус хүрээлэнгийн























































