
Энэ жилийн Балдорж шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Су.Батболд, М.Батчимэг, Г.Уянга, УИХ-ын гишүүн асан Ч.Туяа тэргүүтэн болон хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцлоо.
Балдорж шагналын энэ жилийн тэргүүн байрыг “Хүрээлэн амьд ертөнц” цуврал нэвтрүүлгээрээ М.Буянбадрах, У.Ганбаяр нар хүртэв. Дэд байрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Б.Болормаа "Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан" нийтлэлээрээ шалгарлаа.