Үнэт цаасны зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан "Үнэт цаансы зах зээлд" зохицуулалтгүй үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам"-ын шаардлагыг хангаагүй нэр бүхий компаниудын үнэт цаасны зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус хорооны 2013 оны арванхоёрдугаар сарын 4, 2014 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус тус гурван сарын хугацаатай түдгэлзүүлсэн юм.Дээрх хугацааны эдгээр компани нь зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй учраас Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 17-нд нэр бүхий компаниудын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Үүнд, "Юу Би Би Ди", "Өү Си Би", "Марс капитал", "Орчлон оюу", "Трейшурь капитал", "Гэгээн секьюритс", "Глобаль траст секьюринтс", "Зууны гарц секвюритис", "Соёмбо инвестмент", "Скайхан капитал", "Чоно капитал", "Орчлон инвест", "Грийт секьюритис" зэрэг компанийг нэрлэжээ.























































