
Дээрх байгууллагуудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, аж ахуйн нэгжтэй холбогдох өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулах үүргийг комисст өгчээ. Нийслэлийн Засаг даргын үүргээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх, харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд нээлгэх зэрэг шинээр байгуулагдахтай холбоотой ажлыг зохион байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Өмчийн харилцааны газар зохион байгуулах юм байна. Харин байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын удирдлагуудад даалгажээ.