ССАЖЯ устаж үгүй болох аюул нүүрлэсэн амьтан, ургамал, ховордсон цэцэг, шувууг хайрлан хамгаалах үүднээс бахархалт шувуу, цэцэг зэргийг тодруулдаг дэлхийд тогтсон уламжлалын дагуу үндэсний цэцэг, ургамлыг тодруулахаар болжээ. Бахархалт цэцэг, ургамал тодруулах санал асуулга эхлээгүй байхад тус яаманд цөөнгүй цэцэг, ургамлын санал ирээд байгаа аж.Тиймээс одоогоор ирсэн санал дээр түшиглэн олон нийтийн дунд санал асуулга явуулахаар болжээ. Жишээлбэл, алтанхундага, их шүүдэргэнэ, нөмрөгт банздоо, вансэмбэрүү, алтан гагнуур, говийн хялгас, монгол өвс, монгол догд, цагаан уул, яргуй гэхчлэн олон цэцэг, ургамлын нэрийг эрдэмтэн, судлаачдаас ирүүлээд эхэлсэн гэнэ.























































