Франц улсаас Монголд улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ болон Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц нар 2014 оны 09-р сарын 19-ны өдөр УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд хүрэлцэн ирж үйл ажиллагаатай нь танилцаад, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.Уулзалтаар 2015 оноос эхлэн Франц улсаас эрх зүйн чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүд Монгол улсад ирж эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй хууль тогтоомжуудыг судлан танилцаж, прокуроруудыг мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулах, Франц улсын Магиструудын Үндэсний сургуультай Монгол улсын Прокурорын байгууллагын хооронд харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах талаар санамж бичиг баталж, хэрэгжилтийг дүгнэж байх талаар харилцан ярилцаж санал солилцсон юм.
Уулзалтанд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг болон Сургалт судалгааны төвийн прокурорууд оролцлоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд, зөвлөхийн хамт тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.























































