Архивын ерөнхий газрын даргын “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран “Архивын ажлын зохион байгуулалт” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.Үзүүлэх сургалтын үеэр Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын мэргэжилтнүүд хичээл зааж “Байгуулалгын архивын ажлын зохион байгуулалт”, “Архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, данс бүртгэл үйлдэх арга зүй” сэдвүүдээр үзүүлэх сургууль явуулж, Иргэний нисэхийн ерөнхий газрын архив, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн архивын үйл ажиллагаатай танилцсан юм.
Үзүүлэх сургалтанд Цагдаагийн ерөнхий газрын албад, харъяа нэгж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын болон Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт ухаа дахь гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, МИАТ компани, бусад авиа компаниудын архивын ажилтнууд оролцлоо.
Мөн шинэчлэн найруулсан “Архивын тухай хууль”-ийн төслөөр хэлэлцүүлэг явуулж, ажилтнуудын саналыг төсөл боловсруулагчид хүргүүлэхээр бэлтгэсэн юм.























































