БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ. Замын хөдөлгөөнийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээхийг Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.

























































