Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр шүүхийн сургалт болон "Шүүх ба олон нийт" хөтөлбөр баталсан тухай болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн эхний 9 сарын шүүн таслах ажиллагааны талаар олны анхаарлыг татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хэвлэлийн бага хуралтай.Тухайлбал тус шүүхээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, Хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 12 настай иргэн Е гийн амь насыг бүрэлгэсэн Г.Гантөмөр нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 11.00 цагт болно.























































