
-П.Баянзул гуай та хаанаас хаа хүрээд явж байхдаа гар тээшээ алдсан юм бэ?
Эмээ нь Германы Мюнхэн хотод амьдардаг охинындоо айлчлан очоод буцахдаа Станбулаар дамжиж ирсэн юм. “Turkish airlines” авиа компаниар гэсэн үг шүү дээ. Эмээ нь одоо нас сүүдэр 80 гарч байна. Намайг хөгшин хүн болохоор ч тэрүү тэдний үйлчилгээний хувцастай монголоор муухан аялгатай ярьдаг хүн ирээд та ороод сууж бай, ачааг нь хүргээд өгий гээд авсан. Тэгээд Монголд ирээд буусан чинь ачаа маань алга. Энэ талаараа тус компанид хандсан чинь гомдол барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Тэгээд та хаана хандав?
Аргаа ядаад гэртээ ирээд дүү нартаа дуулгатал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гарга гэж хэлээд тэгээд өргөдөлөө өгсөн. Тэгсэн сая /өчигдөр/ утсаар “Turkish airlines” компаниас утсаар яриад таны ачааг олох боломжгүй байна. Харин таны гомдлыг барагдуулж Мюнхэн рүү ирж очих билет өгье гэж хэлсэн. Тэгээд эмээ нь энэ 11 сард визинд ороод хүүхэд дээрээ очихоор болоод байна.
-Хүүхдүүд нь Германд ямар ажил эрхэлдэг юм бэ?
Миний охин Германд олон жил амьдарч байна аа. Мюнхэны цагдаагийн газрын өмгөөлөгчдийн нарийн бичгийн дарга хийдэг ажилтай. Тэгээд энэ жил дахин охин дээрээ очих гээд их баяртай байна. Танай газар үнэхээр буянтай үйлс хийдэг газар байна. Олон хүнийг ингэж баярлуулж яваарай.