Америкийн энэ жилийн миссээр тодорсон Кира Казанцевийн тухай элдэв мэдээлэл гарч эхэллээ. Америкийн хэвлэлүүд түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд байсан хэмээн бичиж байна. Тодруулбал, түүнийг сүйт хархүү нь зодож байсан гэнэ.Тиймээс тэрбээр одоо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг буяны ажиллагаа явуулахаар болжээ.
Тэрбээр "Би гэр бүлийн хүчирхийллийн эсрэг буяны ажил явуулна. Мисс хүн ямар нэгэн буян үйлдэх ёстой. Би зовлон туулж өвдөлт гэдгийг мэдэрсэн хүн” хэмээн ярьжээ. Тэрбээр зовлонтой амьдралынхаа талаараа "Би үүнийг чимээгүй өнгөрч болох байсан. Гэхдээ надтай учирсан бүхэн эмэгтэй хүн бүрт хүчирхийлэлийн эсрэг тэмцэхэд нь тус болно гэж бодлоо” хэмээн ярьжээ.
Энэ жилийн АНУ-ын мисс 23 настай Кира Казенцев Колифорнил орос цагаачдын гэрт төржээ. Одоо бүсгүй Хофстрийн их сургуульд сурдаг ба миссийн шагналын мөнгөө сургалтын төлбөртөө зориулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (3)