Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Хоригдогдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практик ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэг мөр ойлгох, дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн байна.Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газрын болон Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтэс, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавиххяналт хариуцсан хэлтсийн прокурорууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд болон хорих ангийн дарга, харъяа нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагч нар болон Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Цагдан хорих нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажилладаг Эмнэлгийн байгууллагын зөвлөх эмч нар оролцож тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн бөгөөд Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир “Хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудалд тавих прокурорын хяналтын ажлын үр нөлөө, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцжээ.























































