БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн 17 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээнд манай тамирчин Н.Түвшинбаяр амжилт гаргаж алтан медаль хүртлээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд алтан медалийн төлөө Казахстаны Раковтой барилдаж, торгуулиар (3:2) ялсан юм. -100 кг-д жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм.


24tsag.mn























































