Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Эрхэмхүү: Ерөнхий сайдыг унагах тулаанд миний хүү үрэгдэж байна

2014-9-24
0
ЖИРГЭХ

    cba7ea83281e29cd20c15164b2a73281c18f0e03АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд буюу мягмар гарагийн орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлан Төв аймгийн урьдчилан хориход саатуулснаас хойш хоёр сар орчим хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд түүний өмгөөлөгчид хэд хэдэн хэвлэлийн хурал зарлаж, Л.Гансүхийг баривчлан саатуулснаас хойш нэг ч удаа байцаалт аваагүй, өмгөөлөгчтэй нь хүртэл уулзуулахгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.

Л.Гансүхийг өөрийнх нь туслах болон Н.Алтанхуяг сайдын туслахаар ажиллаж байсан  М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг гэх гурван залуугийн хамт баривчлан хорьсон байдаг. Өнөөдөр Л.Гансүхтэй хамт хоригдож буй гурван залуугийн эцэг, эх болон өмгөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Э.Төмөрбаатарын аав А.Эрхэмбаяр, М.Тулгын ээж М.Эрхэмхүү, Г.Батхуягийн ээж Ж.Сумъяасүрэн нар ирсэн. Эдгээр гэр бүлийн төлөөлөл “Мөрөөрөө ажлаа хийж явсан хүүхдүүд өнөөдөр гэм буруутан болчихсон гүтгүүлж байна. Төрийн гурван өндөрлөг минь хэл амаа ололцооч ээ. Монголын эгэл жирийн аавын хөвгүүдийг хийгээгүй хэргийн төлөө золиос болгон өдий хүртэл хорьж байна” хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм.

Ерөнхий сайдын туслах М.Тулгын хувьд нүүрсний үнийг, ялангуяа, иргэдэд очиж байгаа жижиглэнгийн үнийг хоёр дахин хямдруулах ажлыг зохион байгуулахад голлон ажиллаж байсан хүн. Нүүрсний үнэ өсөж байна, шуудайны хэмжээ улам жижгэрч байна гэхчлэн түлээ, нүүрстэй холбоотой санал иргэдээс олон ирдэг. Улаанбаатар хотод 6 кг хүрэхгүй жижиг тор нүүрс 1500, зарим газарт 2000 төгрөг. Харин Портер нүүрс 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэд нийгэмд, тэр тусмаа доод давхарга, тарчиг амьдралтай гэр хорооллын айл өрхүүдэд тулгамдаад байсан, одоо ч байгаа нүүрсний үнийг бууруулж, иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэж, дулаан өвөлжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол өгч, ажилласан байна. Ингэж ажиллахдаа хэзээ нэгэн цагт ард иргэдийн төлөө хийсэн ажлынхаа төлөө хоригдож, ажил амьдралаараа хохирно чинээ санаагүй, хийх ёстой ажлаа чин шударгаар хичээж хийж ирсэн гэлээ.

cba7ea83281e29cd20c15164b2a73281c18f0e03Ингээд Төв аймгийн хориход Л.Гансүхтэй хамт хоригдож байгаа залуусын нэг болох М.Тулгын ээж М.Эрхэмхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хүүг ямар хэрэгт буруутган өдий хүртэл цагдан хориод байгаа юм бэ?

-Миний хүүг албан тушаалаа урвуулан ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөнгө угаасан гэмт хэрэг гэдэг бол хууль бусаар мөнгө олсон гэсэн үг. Гэтэл миний хүү ямар ч мөнгө хууль бусаар олоогүй. Маш завгүй, ажил ихтэй байна гээд л өдөр шөнөгүй гүйгээд явдаг байсан. Ажилдаа маш үнэнч, хийж бүтээх юм их байна гээд ар гэртээ ч зав гаргалгүй ажиллаж ирсэн. Хүүгийн минь том охин энэ жил нэгдүгээр ангид орсон. Хүүхэд нь ааваараа хөтлүүлээд сургуульдаа орж ч чадсангүй. Бага хүү нь дөнгөж хоёр настай, энэ жаахан амьтдыг уйлуулаад аавыг нь баривчлаад явсан.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт буруутган шалгагдаж байна гэж ойлгож болох уу?

-Миний хүү энэ яригдаад байгаа нүүрсний хэрэгт ямар ч хамаагүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан. Ерөнхий сайдын тусахаар ажиллаж байснаараа өнөөдөр шалгагдаад явж байна. Энэ бол цэвэр албан тушаалын төлөөх төрийнхний дайн. Н.Алтанхуягийн дор ажилласан болон хажуу хавирганых нь хүмүүсийг муу муухай болгож харагдуулж, үнэмшүүлж, ерөнхий сайдын суудлаас нь буулгах гэсэн л оролдлого. Үүний цаана төрийн гурван өндөрлөг бие биенээ унагаах ашиг сонирхлын асуудал яригдаж байна. Ямар ч буруугүй залуусыг үндэслэлгүй хэлмэгдүүлэн хорьж, амь амьдралаар нь золиослож байгаад их гомдож байна. Төрийн гурван өндөрлөг хэл амаа ололцооч ээ, бие биенийгээ дарах унагах тэмцэлдээ айлын гэм зэмгүй үрсийг битгий үрээч, та бүхэн зүйрлэх үр хүүхэдтэй биз дээ гэж хэлмээр байна.

-Ямар ч гэм буруугүй юм бол яагаад хориод байна. Хэний буруу гэж үзэж байна?

-Шүүх цагдаагийн байгууллага, прокурорууд бүгд АТГ-ын мэдэлд орчихсон. Олон ч хүнийг гүтгэж хорьж байна. Тэр ч бүү хэл амь насаа алдахад хүргэж байна. Саатуулагдан шалгагдаж байсан хүн амь насаа алдсан хэрэг гарсныг хүн бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй адил миний хүүг гүтгэн хориод амь насанд нь аюул учирвал АТГ-аас амийг нь нэхэх болно. Үхсэн хүн үг хэлж чадах биш гээд хийгээгүй хэргийг нь үүрүүлж чадах нийгэмд бид амьдарч байна. Шударга төр, нийгэм гэж байдаг бол ажлаа хийгээч. Томчуудын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд жирийн иргэдийн хүүхдүүд хэлмэгдэж байна.

-Танай хүүг яг хэзээ баривчлан хорьсон юм бэ?

-Өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр гэрээс нь баривчлаад явсан. Тэрнээс хойш 57 хонож байна. Цаашаа сар сунгахаар ярилцаж байгаа гэсэн сураг сонсдож байна. Даанч яав даа.

-М.Тулга ямар ажил хийж байсан юм?

-Миний хүү нягтлан, эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуяг сайдын дор ажилладаг байсан. Спортын мастер, хөл бөмбөг тоглодог, 60 гаруй медальтай, олон жил спортоор хичээллэсэн.  

-Биеийн байдал нь хэр байна?

-Одоо биеийн байдал болоод сэтгэл санааны хувьд тун муу байгаа. Нурууны гэмтлээ эмчлүүлэхээр хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Урьд нь спортоор хичээллэж байгаад нуруу, хөлдөө бэртэл авч байсан юм. Одоо аргаа барахдаа миний хүү өлсгөлөн зарлана гээд шийдчихсэн байна лээ. Бие нь муу, дээрээс нь өлсгөлөн зарлахаар яаж тэнхээ орох билээ дээ. Ингэж бодохоор хүүгийнхээ өмнөөс нэг хором ч тайван сууж чадахгүй байна, эгч нь нулимсаа барьж дийлэхгүй нь. (Тэрээр ийн хэлээд асгартал уйлж байсан юм).
Эх сурвалж:Mongol.com
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • khash.erdene (103.10.22.23)
    shorond suuh ymar hetsvvg tsag herhen ungurdgiig medhgui, hund helmegduulen gutguulj uzeegui humuus yugaa ch medehgui bj yaj ingej amnii zorgoor chalchij chaddag bnaa.medhgui yumaa bitgi yrij bai.said darganaraas l bolj ene zaluuchuud iim bdald orj bgaag eruul humuus n medej bgaa.ard tumen ter dunda dundjaas baga orlogotoi gegdeh mani hediin tuluu bas ger buliinhee tuluu tsag nargui l ajillaj yvsan zaluusiig ingeed suulgachidag n heviin uzegdel bolloo.novshiin avilgald avtsan АТГ.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.37.1)
    Хурц Германы шоронгоос даалгавар биелүүлсэн гэж ялгүй гарсан,Энэ хүмүүс адилхан даалгавар биелүүлсэн улс
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.229.121.205)
    Orovduuleh gesen oroldlogo uu hereggui egchee shalgaad l buruutai bol hariutslagaa hulee ugui bol daraa zargald eronhii saidiin dor ajillaj bsan geed zugeer yavah uu jiriin irgediin huuhduud mon l tend bga shu de
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • MОНГОЛ ХҮН (103.229.120.71)
    МУУГ ДАГАВАЛ МОГОЙН ХОРЛОЛ ГЭДЭГ ҮГ БАЙДАГДАА
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Ялаа эдэл (180.235.184.22)
    ард түмний хөрөнгөөс идсэнийхөө горыг амсаж байна даа. 27500 төгрөгийн нүүрсийг яаж ч байсан нуга хийхээр АРГА БАЙЖ УУ
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • mongol eh (180.235.179.254)
    Zugeer baigaa humuusiig ingedeg yumaa,bi ch gesen hairt huugee helmegdliin har shuurgand urtuuleed l yavj baigaa eh hun bn,ed nart hunii zovlon yu ch bish!hurdan garaasai daa!!!
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Тэр сайд зөвлөх чинь ийм л хүмүүс байж дээ.Та сайн бод ухаар.Таны хүү зөвхөн золиос болж дээ дахин бүү хууртаарай эгч минь
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (150.129.140.166)
    гар хөл бологчдийн нэг
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Артаг (112.72.13.25)
    Хэргийг яасан удаан мөрддөг юм бэ! Энэ хэрэг бол түргэн л шийдэж болмоор санагдах юм. Хэрэг удаан шийдэх сонирхол байгаа юм болуу гэж хардах юм
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.55)
    idej uuhaaraa tsoo eruul yal huleeh bolood ireheeree tun taaruu bolchihdog yamar uchirtai youm be, uneheer l idej uugaagui bol shalguulaad garaad irne bizdee youndaa ingetlee yaaraad bga youm be
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    төрийн албаны ажилтаны хувьд үүргээ биелүүлсэн хүмүүсийг хорьж яадаг байнаа, хэтэрхий хэлмэгдүүлэлт яваад байгаа юм биш үү
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 22 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 48 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 49 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 52 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 30 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 47 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 7 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 10 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 11 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 21 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 15 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 18 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 19 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 6 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 21 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 26 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 29 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 35 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК