Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2014 оны 09-р сарын 23-ны өдөр болж Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокуроруудаас бичсэн албан даалгавар, даалгавар, зааварчилгын хууль зүйн үндэслэлийг судалсан судалгааны талаар МТДША-ны дарга Д.Булганцэцэг танилцууллаа.























































