МХЕГ, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар болон Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагаас “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургалтанд Төв аймгийн 27 сумын 45 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эмч нар хамрагдаж дотоод хяналтыг хэрэгжүүлэх арга зам, төрөөс баримтлах бодлого, эрүүл ахуй халдвар хамгааллын талаар суралцаж, зарим цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулах, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлийг бууруулахад зөвлөн туслах, ААНБ-ын зайлшгүй эзэмших анхан шатны мэдлэг чадварыг сургалтаар эзэмшүүллээ.























































