Мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн өмчит 1342 сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалтын түвшинд хяналт шалгалт хийжээ. Нийт 656 сургуулийн барилгын 242 буюу 36.9 хувь нь шаардлага хангахгүй үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай байсан бол 686 төрийн өмчит цэцэрлэгийн 251 буюу 36.5 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх ажлын байр хангалттай бус гэсэн дүгнэлт гарсан байна.Мөн улсын хэмжээнд 21 аймгийн 334 суманд үйл ажиллагаа явуулж буй 532 эмнэлгийн барилгад шалгалт хийхэд 161 эмнэлэг буюу 30.2 хувь нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Түүнчлэн орон нутагт 401 үзвэр үйлчилгээний барилгад соёл, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буйгийн 194 нь иргэдэд үйлчлэхэд хангалттай биш гэж үнэлэгдсэн гэж МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хяналтын газрын дарга Д.Жаргал ярилаа.























































