Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргасан. Энэ дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобус-1”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон билээ. Гэвч энэхүү шийдвэрийг автобус компаниуд хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяхаар шийдээд байгаа аж. Тиймээс өнөөдөр энэ талаараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхээр болжээ. 























































Сэтгэгдэл (5)