Нийслэлийн II амаржих газрын эмч, сувилагчид яг одоо эмнэлэгийнхээ гадаа жагсаж байна. Тэд эмнэлэгийнхээ нэг давхрын өрөөнүүдийг халаалттай болгоход саад болж буй хүмүүсийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж буй нь энэ аж. Тодруулбал тус эмнэлэгийн нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвлөөс халаалтгүй болжээ. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна. Ингээд тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Эмч нарын хэлж буйгаар даруйхан дулааны шугамыг нэмж татахгүй бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байна гэв.


Т.Сар
























































Сэтгэгдэл (3)