Сүүлийн жилүүдэд Монгол улсад архидан согтууралт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэл гаргах, эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэх болсон. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэдийн үндэсний төвөөс МЗХ-нд хүсэлт тавьсны дагуу “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт аймаг орон нутаг, нийслэл дүүргийн 30 гаруй залуус биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэхүү хөтөлбөрт архины татварыг хэрхэн ноогдуулах, архи үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох явц, өсвөр үеийг энэ хорт зуршлаас хэрхэн хамгаалах, залуусын өнөөгийн хандлагыг судалж тогтоох, архины үйлдвэрлэл, чөлөөт худалдаа, бодлого тогтоомж зэрэг асуудлууд багтсан байлаа.


























































Сэтгэгдэл (2)