Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.15:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт үе үеийн боловсролын сайд нар, боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурал эхэлнэ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлнэ.
12:30 цагт БШУЯ-ны 401 тоотод Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх Түүхийн танхимыг нээнэ.
Тахарын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр 10.00 цагт ИХШХЕГ-ын ”Хүндэтгэлийн танхим”-д болно.























































