
Өнөөдөр ЦЕГ шинэ байрандаа нүүж орох гэж байна. Шинэ байрын нээлтийн ажиллагаа 11.00 цагаас болох бөгөөд УМБГ-ын хажууд байдаг Хуучин нийслэлийн цагдаагийн байрыг нурааж шинээр барьсан барилгад орж буй юм. Харин хуучин ЦЕГ-ын байранд Чингэлтэй дүүргийн байрны хоёр давхарт байрлаж байсан Нийслэлийн цагдаагийн газрынхан орж ажиллах юм байна.