Сарын эхээр газар тариалангийн бүс нутгаар цас орно.Ирэх сарын 1-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.























































