Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-ны өглөө сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар оргосон билээ. Хоригдлуудыг оргосон даруй Цагдаагийн газар, Тахарын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн гурван ажлын хэсэг хамтран эрэн, хайх ажиллагааг явуулсан. Улмаар оргодол Б.Амарбаясгаланг өчигдөр орой 18.00 цагийн орчимд “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь ШШГЕГ- ынхан баривчилсан. Тэгвэл нөгөө оргодол болох Э.Вантөмөрийг нэгдүгээр хорооллоос баривчилсан гэх мэдээллийг дөнгөж сая албаныхан өглөө. Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар хулгайн хэргээр шалгагдаж байсан юм. Тэдний холбогдсон хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байжээ. Үүн дээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм
Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (2)