
Монголын залуучуудын холбоо Хөдөлмөрийн яам, Залуучуудын Хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд намрын ургац хураалтын ажлыг зохион байгууллаа. Ургац хураалтын ажилд МЗХ-ны гүйцэтгэх хорооны 30 гаруй залуучууд болон урлаг спортын манлайлагч залуусын баг оролцож Төв аймгийн Жаргалант сумын Жаргалантын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай, тариан талбай болон үтрэм дээр ажиллаад ирлээ. Энэ үеэрээ МЗХ-ны нэр хүндтэй шагнал болох “Тэргүүний тариаланч” тэмдгээр салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа тариаланч залуусаа шагнаж урамшуулж, цаашдын ажилд амжилт хүсэн, ажиллах урам зоригийг нэмсэн юм. Энэхүү ургац хураалтын ажил нь хамт олноороо оролцож эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээх, залуусаа нэгтгэж хөдөлмөрлүүлэх, ажлын үр шимийг хүртэхэд чухал нөлөө үзүүлж чадлаа. Түүнчлэн анхны цас хаялж хөрсөнд цочир хүйтэрч байгаа энэ цаг үед залуус нэгдэж ургац хураалтын ажилд идэвхтэй оролцож байгаад Сангийн аж ахуйн удирлагууд сайшаалтай хандаж байлаа. Ийнхүү хамт олон албан байгууллагаараа нэгдэж ургац хураалтын ажилд гар бие оролцохыг хүсвэл МЗХ-нд хандаж болох юм.