Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.13:00 цагт Хуульчдын холбооны байранд Монголын Хуульчдын холбоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
11:10 цагаас Үндэсний мэдээллийн төвд “New star” студээс 10 жилийн ойгоо тохиолдуулан урлаг соёлын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:10 цагаас Хөдөлмөрийн төв биржээс улсын хэмжээний ажилгүйдлийн талаар болон хөдөлмөрийн зах зээлийн шинэ систем ашиглалтад орсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Байгаль хамгаалах намрын сарын аяны нээлт болно.
09.00-16.00 цагт НҮБ-ын байранд ”Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийг танилцуулах нээлтийн семинар болно.
09:30 цагаас Стандартчилал хэмжил зүйн газар стандартын асуудлыг үндэсний стандартаар батлах тухай хэлэлцэнэ.























































