2014 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн Улсын Ерөнхий прокурорын А/37 тоот тушаалаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, уялдаа холбоог сайжруулах, үр дүнг тооцож дээд шатны прокурорт танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж төлөвлөх ажлыг Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудад хариуцуулсантай холбогдуулан Нийслэл, дүүргийн прокурорын газрын энэ хяналтын ажлыг хариуцсан прокуроруудын нэгдсэн хэлэлцүүлэг болсон байна.Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Эрдэнэсувд илтгэл тавьж оролцсон ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2014 оны 03 дугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж цаашид авч хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.























































