Намрын дунд харагчин тахиа сарЭлдэв тэнгэртэн одтой, улаагчин хонь өдөр
Аргын тооллын: 2014.10.3, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.11-18.38
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.























































