
Энэ жил энэхүү арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газрын ахмадын хорооноос хамтарч амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Үнэнбат үг хэлсэн бөгөөд Прокурорын байгууллагын өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслахын ерөөл дэвшүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд прокурорын байгууллагын үе үеийн төлөөлөл болсон 103 ахмад хүрэлцэн ирсэн ба эдгээрийн дундаас 2014 онд тэгш насны ойн тохиож буй 90 настай З.Гомбодорж, 80 настай н.Чимэддамба, 70 настай Ц.Гийзэв, Л.Нарангуа, Б.Эрхэм-Очир, Б.Намхай, Х.Пүрэвхүү, Б.Хаш-Эрдэнэ 60 настай С.Цэенрэгзэн, Т.Барамсай, С.Наранцэцэг, нарын 11 ахмадад хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, идээний дээж цагаан сүүний хамт мөнгө аягыг гардуулан өглөө.
Түүнчлэн хүрэлцэн ирсэн бусад ахмадуудад ч мөн хүдэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.
Тус арга хэмжээний үеэр Нийслэл, дүүргийн прокурорын газрууд өөр өөрийн гэсэн мэндчилгээг ахмадууддаа дэвшүүлсэн ба МУГЖ У.Далантай МУСТА Л.Чулуунбаатар МУСТА ая зохиогч, хөмжимчин, дуучин Х.Гаанжуур нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн ахмадуудын сэтгэлийг сэргээсэн сайхан үйл явдал боллоо.