“Инчён-2014” Азийн наадмын боксын 60 кг-ийн тэмцээнд өрсөлдсөн Д.Отгондалай аваргын төлөөх тоглолтонд Филиппиний тамирчныг 2:1 харьцаагаар буулгаж авснаар Азийн наадмын алтан медаль хүртлээ.Тэрбээр Монголын багийн тамирчдаас ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан. 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны Олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж хожсон юм.























































