Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утаатай бүгдээрээ тэмцье

2014-10-03
0
ЖИРГЭХ

   утаа“Төр засаг, ард түмнээрээ утаатай тэмцье” гэж БОНХ-ийн сайд С.Оюун уриаллаа. Утаанаас үүдэлтэй агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн энэ үед С.Оюун сайдын уриалга бол цагаа олж хэлсэн оновчтой үг юм. 

    Манай улс утаатай тэмцэхийн тулд урт болон дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2012 онд л гэхэд “100 мянган айлын орон” сууц хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Гэр хорооллыг орон сууцжуулах нь утааны асуудлыг цогцоор нь шийдэх ажил мөн ч ойрын хэдэн жилд дуусчих ажил бас биш юм. Тэгэхээр хот бүхэлдээ орон сууцтай болохыг хүлээгээд утаатайгаа байгаад байх уу? гэдэг асуулт гарч ирж байна. 

Үгүй. Харин тэр хүртэл дунд, богино хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхээр гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаанд анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн үг юм. 

 Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт эрс нэмэгдэж байгаа. Тухайлбал, 10 жилийн өмнө гэхэд нийслэлийн хүн 700 мянга гаруй байсан бол өнөөдөр 1 сая 600 гаруй хүнтэй болсон гэх жишээний.

 Эдгээрийн 60-70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Тэдний 200 мянган айл нь нүүрс түлдэг. Мөн тооны айл нам даралтын зуухаар гэрээ халаадаг аж. Түүний дээр сургууль, цэцэрлэгийг халаадаг 100 кв-аас дээш хүчин чадалтай 200 орчим уурын зуух нэмэгдэнэ. Мөн 300 мянган автомашин байдгаас  80 орчим хувь нь бохирдолтой утаа гаргадаг машинууд байдаг аж. Тэгэхээр агаарын бохирдлын 70 хувийг гэр хорооллоос үүсэлтэй утаа, 20 орчим хувийг зам тээврийн утаа эзэлж байна гэсэн үг. Харин цахилгаан станцаас үүсэлтэй агаарын бохирдол 4-6 хувь байдаг байна. Үүн дээр барилгажилтын тоосжилт, бохирдол нэмэгдэнэ гэсэн үг. 

  Агаарын бохирдлоос үүдэлтэй хүн амын өвлөл ч эрс нэмэгдсэн нь сүүлийн зургаан жилийн статистик үзүүлэлтээс харагдаж байна. Тэр дундаа хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болдог байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байна гэдгийг судалгаар тогтоосон байна. Агаарын бохирдолт нь амьсгалын замын эрхтэний өвчлөлд нөлөөлөхөөс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27% нь эрт хожуу хордлоготой, нийт төрсөн хүүхдийн 3,2- 3,6% нь хүчилтөрөгчийн дутагдал, амьсгалын замын хямралтай төржээ. 

     Сүүлийн арван жил нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх 5 өвчлөлийн шалтгааныг авч үзвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтлийн шалтгаант өвчин тэргүүлж байна. Нийт амьсгалын замын өвчний дийлэнх нь 1-4 насны хүүхдүүд байна. Эрүүл мэндийн статистик мэдээнээс амьсгалын тогтолцооны өвчнийг харахад хатгалгаа хамгийн их бүртгэгддэг байна. 2006 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдол 1000 хүн амд 0.9 байсан бол 2011 онд 0,22, болж өссөн байна. 

   Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө  та, би, бид бүгдээрээ утаатай тэмцэх цаг нь болжээ. Хүн бүр, аж ахуй нэгж болгон төр засагтайгаа хамтраад утаатай тэмцэж байж сая бид нэг эерэг үр дүнг сонсож болох юм.

 Агаарыг хамгийн их бохирдуулаад байгаа гурван хүчин зүйл байна. Энэ нь нарийн ширхэгтэй тоос, тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн хий юм. Дөрвөн жилийн өмнө нарийн ширхэгтэй тоос, тоосонцор тогтсон хэмжээнээс бараг 10 дахин илүү байсан бол харин энэ жил зуух тарааснаар дээрх үзүүлэлт буурсан байна. Нарийн ширхэгтэй тоос, тоосонцор бол бидний эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг зүйл юм.

Дунд болон богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас утаагүй түлшийг үйлдвэрлэх, зуух тараах гэх мэт ажлыг эхлүүлээд байгаа. Гэхдээ л утаа багасаагүй.  2011 оноос хойш нийт 120 мянган айлд зуух тараасан байна. Энэ жил  мөн 45 мянган айлд нэмж зуух өгнө. Тэгээд байхад утааны хэмжээ буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь иргэд зуухыг буруу галлаж байгаатай холбоотой. Тодруулбал, түлээгээ хэмнэж цогон дээр нь нүүрсээ хийдэг. Нөгөө талаар манайхан авсан зуухаа өвлийн идшээр солиод хөдөө явуулчихдаг аж.  

Уг нь утаагүй зуухыг ном дүрмээр нь хэрэглэвэл утааг 68 хувь шүүнэ гэж мэргэжлийнхэн хэлж байна.  

Ямартай ч энэ жил нийт утааны хэмжээ 20 орчим хувиар буурсан гэдгийг С.Оюун сайд хэллээ. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногт агаарын бохирдлын байдал хүнд байна гэдгийг ч тэрбээр нуусангүй. Зуухнаас гарсан эерэг үзүүлэлт бол энэ. Харин утаагүй түлшний асуудал бол хүндхэн байгаа. 

  Тэгэхээр хүн бүр дор бүрнээ цахилгаан, газаар халаалтаа шийдэх эсвэл хэсэгчлээд ч болсон сэргээгдэх эрчим хүчээр шийдэх ямар боломж байна, төрийн байгууллагуудын нам даралтын зуухыг хэрхэн шинэчлэх вэ гэдэг дээр сэтгэл зүтгэл мөн тодорхой хэмжээний санхүү гаргаж ажиллах ёстой байгаа гэдгийг төрийн зүгээс хэлж байна. Одоогийн байдлаар хий түгээх станцыг дөрвөн газар байгуулсан байна.

  Харин иргэн таныг гэрийнхээ халаалтыг утаагүйгээр шийдвэл төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтыг гаргана гэдгийг ч Засгийн газраас зүгээс хэлж байна. Одоо шөнийн халаалтыг хөнгөлөөд явж байгаатай яг адилаар. 

Утаа бол хэн нэгэн хүн гаргачихаад түүнийгээ авахгүй байгаа зүйл огт биш. Бид ч гэсэн машин унаж, цахилгаан хэрэглэж, галаа түлж байна. Тиймээс хүн бүр утааны эсрэг хөдөлгөөн эхлүүлье. Зуух, түлш тараах ажил богино болон дунд хугацаанд цаашид хэрэгжээд яваж ажил гэдгийг С.Оюун сайд хэллээ. Харин машинаас гарч буй утааг багасгахын тулд Зам тээврийн яамнаас шинэ системийг нэвтрүүлж эхэлж байгаа юм байна. Өмнө нь нэг удаа тестлээд хөдөлгөөнд оролцох эрхийг олгодог байсан бол одоо нарийн шалгах хатуу журамтай болж байгаа гэнэ. Харин нийтийн тээврийн асуудлыг газаар шийдэх аж. Утааны эсрэг хийж буй Засгийн газрын ажлуудаас хэрэгжилт муутай ажлууд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ бид боломжоороо утаатай тэмцээд үзье. Адаглаад зуухаа зөв галлаж хэвшье. 

Т.Энхэлээ
    
    
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.141.38)
    Танайх сүүлийн үед амаа үдүүлсэн мэт
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.84)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 35 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 12 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 29 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 49 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 52 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 53 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 4 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 57 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 1 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 48 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 3 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 8 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 12 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 17 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК