БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн.Ингэхдээ өнгөрөгч сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн юм. Тэгвэл өнөөдөр тус замын зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.























































