Хөдөө орон нутгийнхан өвөлжилтийн бэлтгэл базааж байгаа тухай салбарын яамнаас мэдээллээ. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар малчид 901.9 мянган тонн өвс, 2154.9 тонн тэжээл, 5800 тонн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тонн гар тэжээл, 2.9 мянган тонн дарш, 19.4 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн байна. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 29.6 мянган тонн өвс, 13.8 мянган тонн тэжээл бэлтгэхээс 10.5 мянган тонн өвс, 1020 тонн тэжээл бэлтгэжээ.






















































