Нийслэл хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр Нарангийн энгэрийн хогийн цэгт болов. "Кoica"-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах тус үйлдвэр нь 1500-2000 тонн хогийн дахин боловсруулах хүчин чадалтай. Ингэхдээ барилгын хогийг таван мм хүртэл буталж, шигшин угааж, хатаан 0.7 мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах гэнэ.Д.Дуулим























































