Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар ЗТЯ-наас тогтоолын төсөл боловсруулсан байна. Дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох яамдаас авсан саналаа Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ. Хөдөлгөөний ачаалал ихтэй замын зорчих хэсэг нарийсч, явж байсан эгнээ нь хасагдаж буй тээврийн хэрэгслүүд эгнээ солих боломжгүй болж, зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүдийг явж дуустал хүлээх, эвсэр дүрэм зөрчих болдог. Тэгвэл энэ мэт асуудлыг гадаадын зарим оронд "Merge Like a zip" буюу цахилгаан товч мэт нийлэх тэмдгээр зохицуулсан байдаг аж. Манай орны хувьд ч дээрх хөдөлгөөнийг "Цахилгаан товчны дараалал"-ын аргачлалаар зохицуулах боломжтой гэнэ. Д.Дуулим
























































Сэтгэгдэл (1)