Гадаадад амьдарч буй монголын иргэдийг төлөөлж "Гал үндэстэн", "Чингисийн Монголын залуучууд", "Урангүй монгол" зэрэг ТББ-ууд хэвлэлийн хурал хийлээ.Гадаадад амьдарч буй монгол иргэд нэгдсэн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар саналаа илэрхийлж, өнгөрсөн долдугаар сард гарын үсэг цуглуулан Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагын хамт хүргүүлжээ. Шаардлагад "Монголын эдийн засаг, нийгэм улс төрд гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд хэрээс хэрэтч байна" хэмээн мэдэгдсэн байна.Д.Дуулим























































