Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно. Найм дахь жилдээ болж буй уг барилдаанд энэ цагийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм. Мөн уламжпал ёсоороо үзэгчдээс хагас саятан болон азтан үзэгч тус бүр хоёрыг тодруулах аж. Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.Т.Сар























































