Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах, худалдааны төвүүдийн чингэлгэн худалдааг өнгөрсөн даваа гарагаас эхлэн хаагаад байсан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн түрээслэгчид өчигдөрөөс эхэлж жагсаж эхэлсэн юм. Тэд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын гадна талд жагсаж, мэргэжлийн хяналтын газрынхныг гэнэтийн шийдвэрээ эргэн харж, олон арван хүний амжиргааны эх үндэс болсон худалдаа, үйлчилгээг яаралтай нээхийг шаардсан юм.Мэргэжлийн хяналтын газраас жагсагчдын төлөөлөл болон Нарантуул захын удирдлагуудыг оролцуулан гурван талт хэлэлцээр хийж, ирэх долоо хоногийн даваа гаригаас Нарантуулын өргөтгөлийг нээх шийдвэрийг гаргажээ.
Д.Дуулим
























































Сэтгэгдэл (4)