Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй "Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн орнуудын гадаад худалдааг хөгжүүлэх, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг сайжруулах, хилийн хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар туршлага судлах олон улсын хуралдаан"-ы сүүлийн өдрийн хуралдаан Туушин зочид буудлын 5 давхарын хурлын танхимд 10:00-17:00 хүртэл болно. Сэтгүүлчдийг урьж байна.
13 цагаас НМХГ-ын хурлын зааланд Нийслэл, дүүргүүдийн Халамж, үйлчилгээний хэлтсүүдэд хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцэх болно.
08 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар тулгамдаж буй цаг үеийн асуудлаар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл өгч, тухайн асуудалтай холбогдох байгууллагаас тодруулга авна.
Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ. Олон улсын уран бүтээлчид, зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурал 17 цагаас Тэнгис кино театрын VIP зааланд болно.
Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нээлттэй хэлэлцүүлэг 10 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркын 211 тоот хурлын танхимд болно.
12.00 цагт улсын төсөв, бусад асуудлаар МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны /талбайн баруун талд/ байрны 4 давхарт болно.























































