
“Шинэ техник, технологи бараа бүтээгдэхүүн 2014” үзэсгэлэн аравдугаар сарын 10-12-ны хооронд мишээл экспо төвд нээлтээ хийх юм. Үзэсгэлэнд БНХАУ-ын 100 гаруй тэргүүлэгч аж ахуй нэгж, компани, 200 гаруй төлөөлөгчид оролцох юм. Тус үзэсгэлэн уул уурхай, газар тариалан, ХАА, барилга угсралт, барилгын материал, зам засвар, машин механизм, эрчим хүч, гоо сайхан, эмийн үйлдвэрлэлийн тусгай мэргэжлийн тоног төхөөрөмж зэрэг олон салбарыг хамарсан гэдгээрээ онцлог аж. Энэ үеэр Хятад улсдаа тэргүүлэгч аж ахуй нэгж, компаниуд оролцох бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаална. Мөн энэ үеэр хоёр улсын бизнес хамтын ажиллагааны уулзалт болох юм.