Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үр тарианы 88 хувийг хураажээ

2014-10-08
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-10-08_160142Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн цахим ярилцлага ургац хураалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өрнөлөө.

Энэ онд манай улс 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал  хураан авна. Нэг га талбайгаас дунджаар 15.2 цн  буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авна гэж тооцож байна.  Өнөөдрийн байдлаар 273.4 мянган га талбайгаас 420.3 мянган тонн үр тариа, үүнээс 402.1 мянган тонн буудай, 12.7 мянган га талбайгаас 155.0 мянган тонн төмс, 7.4 мянган га талбайгаас 91.6 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь нийт үр тарианы 88 хувь, төмсний 95,7 хувь, хүнсний ногооны 89.7 хувь болж  байна.

9 дүгээр сарын  27-28-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгаар цас орж ургац хураалтын ажил түр саатжээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Хушаат, Ерөө сумын нутагт 3 см хүртэл, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Батсүмбэр, Баянчандмань сумын тариалангийн талбайд 6-8 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Хэнтий  аймгийн тариалангийн бүс нутагт  талбайн цас хайлж, Төв аймгийн хойд сумдаар орсон цас арилаагүй байгаа ч тариа цасанд дарагдаж налсан гэсэн мэдээлэл ирээгүй байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цас орж, сэрүүснэ гэсэн урьдчилсан мэдээлэл өгсний дагуу салбарын яамнаас  ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч,ургац хураалтад 1200 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан гэрээгээр ажиллуулж байна.  

Улсын хэмжээнд 1094 үр тариа хураах комбайн, 624 ангилан хадалтын жатка, 750 үтрэмийн машин  ажиллаж байна.  

Энэ жил хадлан бэлтгэлийн бүсийн аймгуудад зуншлага сайтай,  ургац арвин  байлаа. Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд  5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100  хөдөлгөөнт гар хадуур,  453 том, дунд оврын трактор бүхий  хаман боогчтой хадлангийн салаа, малчид, иргэд нийт 180 мянга гаруй хүн хүчийг зохион байгуулан ажиллуулжээ.   Энэ жил 55,0 сая мал өвөлжиж хаваржихаар урьдчилсан тооцоо хийж,  1 сая 250,0 мянган тн өвс, 98,0 мянган тн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх даалгаврыг орон нутагт өгснөөс одоогийн байдлаар бэлтгэх ёстой хадлангийн 82,7 хувь буюу 1 сая 36 мянган тн өвс, тэжээлийн 69 хувь буюу 68,0 мянган тонныг бэлтгэсэн мэдээг орон нутгаас ирүүлжээ.  Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэх ёстой 29,5 мянган тн өвс, 13,8 мянган тн тэжээлээс өнөөдрийн байдлаар 10,4 мянган тн өвс, 1,0 мянган тн тэжээл бэлтгэж, шаардлагатай цэгүүдэд татан авч байршуулсан байна. Үлдсэн хувийг орон нутагт тендер зарлан гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байна.

Сүүлийн үед ОХУ-аас импортоор их хэмжээний улаан буудай оруулж дотоодын улаан буудайн үнийг унагаж байгаа тухай мэдээлэл гарах болсон . “Энэ жил 100 гаруй мянган тонн улаан буудайн цавуулгийн хэмжээ бага байна. Цавуулаг багатай улаан буудайг гурил болгож тээрэмдэхэд цавуулаг өндөртэй улаан буудай холих шаардлагатай. Цавуулаг өндөртэй улаан буудайг нөхөхийн тулд импортоор бага хэмжээний улаан буудай авч гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Нэгэнт ургасан улаан буудайгаа чанартай гурил болгохын тулд хэрэггүй зардлуудыг багасгаж, чанартай гурилыг арай хямд үнээр иргэдэдээ нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө  ийм арга хэмжээ авч байна” гэж  ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  тайлбарлалаа  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.          

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 20 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 19 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 54 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 51 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 2 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК