Коксжих нүүрсний үнэ энэ улиралд доод цэгтээ хүрнэ хэмээн ANZ компанийн таваарын судалгааны газрын тэргүүн Марк Перван тэмдэглэжээ. Түүний тооцоолж буйгаар дэлхийн зах зээл дэх металлургийн нүүрсний үнэ энэ улиралд сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч, 2015 онд ялимгүй сэргэх ханддага бий аж. Харин Австралийц, Байгалийн баялгийн эдийн засаг, эрчим хүчний товчооноос Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд байгаа удаашрал 2015 оны турш үргэлжлэх төлөвтэй тул нүүрсний компаниуд ирэх жил ч хямралаас ангижрахгүй хэмээн үзэж байна. 2015 онд коксжих нүүрсний үнэ дунджаар 2.6 хувиар буурах бол 2016 оноос Хятадын үл хөдлөх хөрөнгийн сектор сэргэж, нийлүүлэлтийн илүүдэл эцэс болох төлөвтэй аж. 2019 онд гэхэд нэг тонн коксжих нүүрс 130 ам.долларт хүрнэ хэмээн энэ товчооныхон гаамаглаж байна.Т.Энхэлээ























































